Үл хөдлөх болон бүх төрлийн хөдлөх хөрөнгийн үнэлгээ

Үл хөдлөх болон бүх төрлийн хөдлөх хөрөнгийн үнэлгээ

Хаяг

ХАЯГ. Улаанбаатар-51, БЗД-14. Намянжугийн гудамж, ХӨСҮТ-ийн ард 3 давхар улаан тоосгон байшин. "Эрин лайн" компаний байр 101, 201, 303 тоот өрөөнүүд Утас/Факс: 976-11-455088, 99115638, 99105647, 91690664 E-mail: itgelt_estimate@magicnet.mn itgelt_estimate@yahoo.com Web site: http://itgelt-estimate.blogspot.com

Байнгын үйлчлүүлэгчид


Байгуулагдсан он:
Тус компани нь 1999 оны 01-р сарын 14-нээс Хөрөнгө үнэлгээний “Эд энд К” ХХК нэртэйгээр анх байгуулагдаж, Хууль зүйн яам, Сангийн Яамнаас Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авч Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийж эхэлсэн

2001 оны 06 сарын 01-нээс Итгэлт-Аудит ХХК-д нэгдэж, Итгэлт-Үнэлгээ төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

2005 оны 01-р сараас “Итгэлт-Эстимэйт” ХХК болж дахин бие даан ажиллаж байна.

Бизнес, Үл хөдлөх эд хөрөнгө, машин, тоног төхөөрөмжийн үнэлгээ хийх 15 тоот тусгай зөвшөөрөлтэй.

Үйл ажиллагааны чиглэл:
1. Бизнес үнэлгээ
2. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ
3. Эд хогшил, машин тоног төхөөрмжийн үнэлгээ
4. Удирдлагад санхүүгийн зөвлөгөө өгөх
5. Татварын зөвлөгөө өгөх
6. Санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх
7. Бизнес төлөвлөгөө,төсөв, төсөл зохиох
8. Хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой зөвлөгөө өгөх

Боловсон хүчин:
Манай компани нь 14 ажиллагсадтай бөгөөд эдийн засгийн шинжлэх ухааны доктор, докторант, бизнесийн удирдлагын болон эдийн засгийн магистр, инженер, эдийн засагч зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй оюуны потенциал сайтай, ажлын дадлага, туршлагатай боловсон хүчинтэй.
1998-2007 онуудад хөрөнгө үнэлгээ болон бизнес үнэлгээний удаа дараагийн сургалт зэрэг курс семинарт бүрэн хамрагдсан Монгол Улсын мэргэшсэн үнэлгээчид юм. Тус компани нь ажилчин албан хаагчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар ихээхэн анхаарал тавьж дорвитой арга хэмжээнүүдийг авч ирсэн.
Тухайлбал: Ерөнхий захирал Ө.Эрдэнэбаяр нь 2005 онд “Газрын үнэлгээг боловсронгуй болгох асуудалд” сэдвээр бизнесийн удирдлагын магистр, инженер Ж.Отгонбаяр 2006 онд “Автомашинд ослын улмаас учирсан эвдрэл хохирлын судалгаа” сэдвээр техникийн ухааны магистр, захирал Г.Оюунчимэг 2007 онд “Үнэлгээний байгууллагын менежментийг боловсронгуй болгох асуудалд” сэдвээр удирдахуйн ухааны магистр хамгаалсан болно.




Ажлын туршлага:

1. Хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ

Манай компани өнгөрсөн хугацаанд Хууль зүй Дотоод хэргийн яам, Сангийн яамнаас зохион байгуулсан үл хөдлөх хөрөнгө, эд хогшлын үнэлгээ болон бизнес үнэлгээ хийх сонгон шалгаруулалтад амжилттай дүн үзүүлж, энэ чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд үнэлгээний чиглэлээр дараахь томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Үүнд:
(а) Томоохон хөрөнгийн үнэлгээ
1. АПУ ХК, Эм Си Эс ХХК-ийн харьяа үйлдвэрийн газруудын үл хөдлөх хөрөнгө, Ээрмэл, Монноос ХК зэрэг газруудын барилга байгууламжийн үнэлгээ зэрэг олон зуун Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ
2. Алтжин ХК-ийн Нефть бааз, 10-н ШТС, Худалдааны техник ХК-ийн нефть бүтээгдэхүүний агуулах, Ньюй майнд технологи ХХК, Мөнх хөх тэнгэр ХХК, АГТ трейд ХХК, Элбаур ХХК зэрэг компаниудын ШТС-ийн үнэлгээ.
3. Асгатын мөнгөний уурхайн барилга байгууламжууд, Монгол даатгал ХХК, Мон ноос ХК, Дорнод ноос ХК, Багануурын Дулааны станцын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнүүд
4. Автомашин, техникийн Да хүрээ трейд ХХК-ийн техникийн зах, Хараасүмбэр ХХК-ийн барилгын материал худалдааны төв, Түргэнтрейд ХХК-ийн мотоцикл худалдааны төв зэрэг худалдаа үйлчилгээний газруудын үнэлгээ
5. Алтан Дорнод Монгол ХХК-ийн Заамарын алтны орд газруудын бизнес үнэлгээ, Восток Нефьт Газ ХХК-ийн үйлдвэрлэлийн баазын үнэлгээ, Заамар дахь (Драга)-ын үнэлгээ.
6. Дулааны Дөрөвдүгээр Цахилгаан станц, Дарханы Цахилгаан Түгээх Сүлжээ, Налайхын дулааны станц, Багануурын дулааны станц зэрэг 10 гаруй эрчим хүчний байгууллагын нийт хөрөнгийн үнэлгээ
7. Японы Сумитомо корпарац, ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээ, Гадаад харилцааны яамны захиалгаар НҮБХХ-ийн хүн амын хөгжлийн сангийн 2 барилгын үнэлгээ
8. Чингэс зочид буудал зэрэг олон улсын зэрэглэлийн үйлчилгээний газруудын хөрөнгийн үнэлгээ
9. Олон улсын тээвэр зуучийн МТТ ХХК, Авто тээврийн “Тав” ХК, Говьсүмбэр аймгийн Баян хайрхан ХК зэрэг тээвэр зуучийн байгууллагуудын үнэлгээ
10. Гурван борхууд ХХК, Төв нөхөрлөл ХХК, Чагтай ХХК, Улаан чулуут ХХК гэх мэт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйнуудын үнэлгээ
11. Албадан дуудлага хуудлага худалдаанд орох Үл хөдлөх эд хөрөнгө болон бусад асуудалд төрийн захиргаа болон хүчний байгууллагуудын шийдвэрээр шинжээчээр томилогдон Алтаншагай ХХК-ийн худалдаа үйлчилгээний барилга, Монгол хэл бичгийн дээд сургуулийн хичээлийн байр, Хүнсний бараа баазын агуулахууд, Ирвэс трейд ХХК-ийн зочид буудлын барилга зэрэг 40 гаруй үнэлгээ
12. Улаанбаатар хотын хэмжээний бүх тээврийн хэрэгслийн аваар осол, эвдрэл гэмтлийн үнэлгээ гэх мэт автомашин техник, тоног төхөөрөмжийн болон түүний эвдрэл хохирлын 30000 шахам үнэлгээ хийж, ҮХЭХ-ийн бүртгэлийн газар, банк зээлийн болон шүүх, прокурор, цагдаа бусад хууль хяналтын байгууллагуудын хүрээнд нэр хүнд олж, дадлага, туршлагатай, найдвартай, шударга түнш болохоо харуулсан.
(б) Бизнес үнэлгээний чиглэлээр

13. КПМЖ консалтинг-Баренц группын хийсэн ХААН банкны бизнес үнэлгээний экспериз хийж дүгнэлт гаргасан.
14. Говь ХК-ийн бизнес үнэлгээ хийсэн Американ Аппрайсал компанийн үнэлгээний тайланг англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэх
15. Налайхын Дулааны станцын бизнес үнэлгээ
16. Монголэмимпекс ХК-ийн бизнесийн үнэлгээ
17. Американ Аппрайсал компанийн хийсэн Говь ХК-ийн бизнес үнэлгээнд экспертиз хийж дүгнэлт гаргасан
18. ДСЦТС ХК, Шарын гол ХК, СЭХШУҮН корпораци, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг, Хөтөлийн Цемент Шохой ХК, Хаадууд ХХК-ийн Ацетилены үйлдвэр, Улаангомын Цахилгаан Түгээх Сүлжээ ХК, Улсын цирк, Капитал банк, Эрдэнэзам ХХК зэрэг газруудын бизнесийн үнэлгээг гэрээт хугацаандаа чанартай сайн хийж гүйцэтгэсэн болно.
2. Зөвлөх үйлчилгээ
Бид үйлчлүүлэгч байгууллагын захиалга хүсэлтээр дараахь чиглэлээр зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүлж байна.
а. Татварын зөвлөгөө өгөх үйлчилгээ
Ш Нягтлан бодох бүртгэлийг зохион байгуулах, бүртгэлийн бодлого боловсруулахад туслах
Ш Төсөл боловсруулах, боловсруулахад нь туслах
Ш Бизнес төлөвлөгөө боловсруулах, боловсруулахад нь туслах гэх мэт

Тухайлбал, Өнгөрсөн хугацаанд дараахь ажлуудыг хийж гзйцэтгэсэн байна.
Ш Автобусны 2, 3-р баазын удирдах үйл ажиллагааны төсөл
Ш Улаанбаатар таймс сонины удирдах үйл ажиллагааны төсөл
Ш ЭТМСН-ийн удирдах үйл ажиллагааны төсөл
Ш Байгальтур ХХК-ийн “Сэлэнгэ жуулчин” зээлийн төсөл
Ш Дэлхийн банкны Гэрийн зуух төслийн хүрээнд үйлдвэрлэж буй зуухны бодит өртгийг тодорхойлох зөвлөх үйлчилгээ.
Ш Инкон ХХК-ийн барьсан Хууль зүйн зөвөлгөө өгөх төвийн барилгын өртөгт нэмүү өртгийн татвар орсон эсэхийг тогтоох зөвлөх үйлчилгээ.

ХАЯГ.
Улаанбаатар-49, Энхтайваны гудамж 18А/1, МХААХҮХ-ны байр ¹ 103, 104, 107,109 тоот өрөөнүүд
Утас/Факс: 976-11-455088, 99115638, 99105647
E-mail: itgelt_estiate@magicnet.mn Web site: http://itgelt-estimate.blogspot.com


3. Автомашин, техникт ослын улмаас гарсан эвдрэл хохирлын үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэдэг тухай товч танилцуулга.

Тус компани 1999 оноос өдийг хүртэл Автомашин, техникт ослын улмаас гарсан эвдрэл хохирлын үнэлгээний ажлыг хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийтдээ 23800 гаруй автомашинд эвдрэл хохирлын үнэлгээ хийгээд байна.
Одоо энэ ажил дээр баклавраас дээш боловсролтой 10 хүн тогтмол ажиллаж, автомашин, техникт ослын улмаас гарсан эвдрэл хохирлын үнэлгээг дараахь байдлаар хийж байгаа болно. Үүнд:
Үнэлгээ хийлгэх тухай захиалагчийн саналыг компанийн захирал, ахлах үнэлгээчин хүлээн авна.
Авто машин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ хийх мэргэжилтэн (үнэлгээчин)-ийг томилно.
Томилогдсон үнэлгээчин уг машиныг байгаа газар нь очиж үзээд дараахь зүйлсийг тодруулна. Үүнд:
Үнэлгээ хийлгэж буй машины өмчлөгч, жолооч, хариуцагч зэргийг тодруулж, үнэлгээний зорилгоо тодорхойлно.
Уг машины марк, загвар, үйлдвэрлэсэн улс, он, эдэлгээний байдал зэргийг тодруулна.
Түүний өнөөгийн зах зээлийн үнийг тодорхойлно. (осолд орохын өмнөхи байдлаар)
Эвдэрсэн эд анги нэг бүрийг үзээд эвдэрлийн хэмжээ, осолд орохын өмнөх чанар байдлыг тодорхойлж, их эвдрэлтэй эд ангийг засах солих алин болохыг тогтооно .
Томилогдсон үнэлгээчин хийж буй үнэлгээтэйгээ холбогдуулан зохих судалгаа явуулж, мэдээ мэдээлэл цуглуулж, түүнийгээ өмнө хийсэн үнэлгээнүүдтэй харьцуулан зөрүүтэй шалтгааныг тогтоож шалгана.:
Автомашин техникийн эврэл хохирлын үнэлгээний санал боловсруулж, үнэлгээний тайлангийн төсөл бэлтгэнэ.
Боловсруулсан үнэлгээний санал, тайлангийн төслөө ахлах үнэлгээчинд танилцуулна.
Ахлах үнэлгээчин үнэлгээний санал, тайлангийн төсөл бэлтгэхтэй холбоотой цуглуулсан мэдээ, мэдээлэлийг шалгаж, үнэлгээ бодьтой болсон эсэхийг тогтоож захиралд танилцуулна.
Захирал үнэлгээний тайланг хянаж, зохих журмын дагуу шалгаж магадлан эцэслэн батална.
Дээр дурдсан зүйлсийн 4-8-д байгаа асуудлуудыг энэхүү ажилд зориулж мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн бичил программын тусламжтай гүйцэтгэдэг.

Бичил программын товч танилцуулгыг хавсралтнаас үзнэ үү.


ХАЯГ. Улаанбаатар-51, БЗД-14. Намянжугийн гудамж, ХӨСҮТ-ийн ард 3 давхар улаан тоосгон байшин. "Эрин лайн" компаний байр. 101, 201, 303 тоот өрөөнүүд
Утас/Факс: 976-11-455088, 99115638, 99105647, 91690664
E-mail: itgelt_estimate@magicnet.mn    itgelt_estimate@yahoo.com
Weblog : http://itgelt-estimate.blogspot.com